Thursday, July 4, 2013

Эмгэнэл

Бидний хайрт ах, халамжит эцэг, хань Очирпүрэвийн Амарсайхан нь 2008 оноос хүндээр өвчилж, 2013 оны долдугаар сарын 02-ны өдөр таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз, хохирол учирлаа. О.Амарсайхан нь 1956 оны 10-р сарын 01-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод Очирпүрэвийн зургаа дахь хүүхэд болон төрсөн. 1964-1974 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 24-р дунд сургуульд суралцан төгсөөд 1974-1975 онд тэр үеийн Барилгын зургийн институтид зургийн техникчээр ажиллаж байв. 1975-1978 онуудад Өмнөговь аймгийн Даланзадгад хот дахь Ардын армийн 167-р ангид цэргийн алба хаасан юм. 1978 онд Ан олзворын үйлдвэрт ажилчнаар орж, тус үйлдвэрийг татан буушдтал буюу 1995 он хүртэл ажиллахдаа "Үйлдвэрийн тэргүүний ажилчин", V, VI удаагийн таван жилийн гавшгайч, "Тэргүүний ажилчин" алтан медаль, Ардын хувьсгалын ойн медалиудаар тус, тус шагнагдсан. Ан олзворын үйлдвэрт ажиллаж байх үедээ тухайн үеийн ЗХУ-ын Минек хотод мэргэжил дээшлүүлж байлаа. 1995 оноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2005 оноос 29-р тусгай сургуульд ажиллаж байлаа. Бидний хайрт аав, халамжит хань, эрхэм ах насан эцэслэсэнд эгч дүү, үр хүүхэд хань ижил бид гүнээ харамсан гашуудаж байна. Таны минь үнэнч, тууштай зан чанар, хүнлэг энэрэнгүй сэтгэл, дотно төрх тань бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Хань ижил, үр хүүхэд, эгч дүү, төрөл төрөгсөд нараас нь

0 comments:

Post a Comment