Thursday, July 4, 2013

Aз жаргалтай амьдралын төлөө англи хэл сурцгаая

Aз жаргалтай амьдралын төлөө англи хэл сурцгаая

Насан туршийн боловсролыг дэмжигч "Аз жаргалтай амьдралын төлөөх англи хэлний клуб" бүх нийтийг англи хэлжүүлэх нэг жилийн хөтөлбөр эхэллээ.

Манай клубын ерөнхий захирал  багш, орчуулагч, хуульч, Б.Уранбилэг өнгөрсөн гурван жилд "Номын цагаан буяныг хамтдаа дэлгэрүүлцгээе" сайн үйлсийн аяны хугацаанд 30000 гаруй оюутан сурагч багш нартай уулзаж "Багшгүйгээр англи хэл сурах" сарын сургалтын хөтөлбөртэй сурах бичиг, үргэлжлүүлэн судалгааны ажлын үр дүнд "to be-ээр ярьж сурцгаая" сурах бичиг, 4-н DVD хичээлтэй цогц сурах бичиг гаргасан. Уг цогц сурах бичиг нь гэртээ телевизтэй бүх айл өрхийн бүх насныхан үзэж сурах боломжтой юм.

"Номын цагаан буяныг хамтдаа дэлгэрүүлцгээе" сайн үйлсийн аяны хүрээнд 100 гаруй сайн үйлс хийснээс хагас болон бүтэн өнчин хүүхдүүд, улсын асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй 25-р сургууль, бүх хорих ангиудад зочилж сурах бичиг болон эд материалын тусламж үзүүлжээ.

2013 онд Боловсролын хүрээлэнгээс "Багшгүйгээр англи хэл сурцгаая", "to be-ээр ярьж сурцгаая" сурах бичгийг илт ойлгомжтой системтэйгээр цогц мэдлэгийг олгох сурах бичиг болсныг баталсан. Мөн 2009 оны шилдэг 2010 оны шилдгийн шилдэг сурах бичгээр тодорсон. 2013-с эхлэн "Иргэн бүрийг англи хэлжүүлэх 1 жилийн хөтөлбөр" эхлүүллээ. Улс орон даяар иргэн бүрийг англи хэлжүүлэх зорилгоор 1 жилийн хугацаанд цогц сурах бичгээ 60 000 төгрөгөөр худалдаанд гаргаж эхэллээ.

Б.ЭНХ

0 comments:

Post a Comment