Tuesday, July 9, 2013

Төрийн далбааны өдөр тохиож байна

Төрийн далбааны өдрийг тэмдэглэх ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд эхэлж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Сүхбаатарын талбайд цэргийн парад жагсч, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлэх аж. Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр байхаар хуульчилсан бөгөөд 2009 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн билээ. Энэ удаагийн Төрийн далбааны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой давхцаж буйгаараа онцлог юм.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийн төслийг УИХ-ын гишүүнС.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар 2008 онд санаачлан батлуулсан байдаг.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment