Tuesday, July 9, 2013

Ажил хаялт зарлахаа түр хойшлуулжээ

"Автобус 1" компанийн ажилчид өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлана гэж мэдэгдээд байсан. Ажил хаялт зарлаж эхэлсэн эсэхийг "Автобус 1" компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбатаас тодрууллаа.

-Ажил хаялт эхэлсэн үү?

-Үгүй. Учир нь манай нийт ажилчид компанийн удирдлагуудтай өчигдөр 23.00 цаг хүртэл уулзаж, хуралдсан. Хуралдаанаар ямар нэгэн зөвшилцөлд хүрээгүй. Үндэсний Их баяр наадмын өдрүүд тохиож байгаа тул ажил хаялтаа түр хугацаагаар хойшлуулж дахин хэлэлцэхээр болсон.

-Та бүхэн ямар учраас ажил хаялт зарлахад хүрэв?

-Манай жолооч, кондукторууд нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг хирнээ  жолоочийн үндсэн цалин 445 мянга, кондукторынх 350 мянга байгаа юм. Үйлдвэрчний эвлэлийн хорооноос захиргаандаа дөрөвдүгээр сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цалин хөлс нэмэгдүүлэх, ажилчдын даатгалын хохирлыг барагдуулах, ээлжийн амралтын хоног, мөнгө дутуу бодох, ажилчдын цалин хөлснөөс хууль бус суутгал хийх, жолооч нараар түлшний өр төлүүлэхгүй байх, үндсэн хууль зөрчиж кондукторыг нэгжихгүй байх талаар удаа дараа албан тоот хүргүүлж шийдвэрлүүлэх гэсэн боловч захиргааны зүгээс хүлээн авахгүй байгаа юм.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment