Tuesday, July 16, 2013

БНСУ-д монгол оюутныг саатуулжээ

БНСУ-д монгол оюутныг саатуулжээ

44 минутын өмнө

БНСУ-д спорт массажны газарт ажилладаг бүсгүйчүүд үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр биеэ үнэлж байна гэх мэдээллийн дагуу тус улсын нийслэл Сөүл хотын Цагдаагийн төв газраас энэ төрлийн газруудад шалгалт хийжээ. Зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10-ны хооронд нэг сарын турш явуулсан хяналт шалгалтаар спорт массажны газарт ажиллаж байсан монгол оюутныг  илрүүлж, саатуулсан тухай Сөүл хотын Дунгчаг цагдаагийн хэлтсээс албан ёсоор мэдээлсэн байна. Энэ тухай БНСУ дахь монголчуудын www.mglradio.com сайтад мэдээлжээ. Тус сайтад мэдээлснээр А гэгч бүсгүй өдрийн 60 мянган вонны цалинтай массажистаар ажиллаж, үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр биеэ үнэлдэг байсан гэнэ. Тэрбээр 2007 онд БНСУ-д суралцахаар очсон бөгөөд өдгөө мастерийн зэрэг хамгаалахаар тус улсад сурч байгаа аж. Түүнийг БНСУ-ын шинэ хуулийн дагуу биеэ үнэлсэн хэргээр саатуулж, эх оронд нь албадан буцаах арга хэмээ авахаар төлөвлөж байгаа юм байна.

Т.МАША


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment