Thursday, July 11, 2013

Ахуйн гэмтэл их гарч байна гэв

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт наадамчин олны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээр Яаралтай түргэн тусламжийн 103 төвийн эмч, ажилтнууд ажиллаж байна. Ингэхдээ Хүй долоон худагийн хэмжээнд таван эмч өдрийн цагаар, хоёр эмч шөнийн ээлжинд ажиллаж, таван машин үйлчилж байна. Эмнэлгийн ажилтнууд долдугаар сарын 10-наас Хүй долоон худагт эмнэлгийн тусламж үзүүлж ажиллаж эхэлсэн бөгөөд баяр наадмын үеэр ирсэн дуудлага, мэдээллийн осол, гэмтлийн дуудлагаас ахуйн осол дийлэнх байжээ. Тухайлбал моринд өшиглүүлэх, хуушуурны тосонд түлэгдсэн ахуйн холбогдолтой гэмтэл их гарч байна. Мөн хамгаалалтын шонгийн доогуур бөхийж байгаад тархиа хагалсан иргэнд эмч нар яаралтай тусламж үзүүлжээ.

Унаач хүүхдүүдийн хувьд мориноосоо унаж бэртэх тохиолдол мөн гарсаар байгаа бөгөөд унаач хүүхдүүдийнхээ гэмтлийг түргэн шуурхай эмчлүүлэхийг албаныхан анхааруулж байна. 

Түүнчлэн  айраг харшлыг сэдрээдэг учраас харшилтай хүмүүс айраг уухгүй байх, өөрийн бие, эрүүл мэндийн онцлогоо мэдэж хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг анхаарууллаа.

У.БОЛОР

0 comments:

Post a Comment