Thursday, July 11, 2013

Ихэнх нутгаар түр зуурын бороотой

Өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг, Буянт гол Ховд хот орчмоор үерийн түвшинг даваад байна. Мөн түүнчлэн Увс нуурын сав Хархираа, Хянганы нуруунаас эхтэй Халх голууд үерийн түвшинг тус тус давсан байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох тул дээр дурдсан голуудын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуй нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, сонор сэрэмжтэй байхыг Ус цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна.

2013 оны 7 дугаар сарын 13-наас 7 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:


   13-нд Баруун болон төв, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn

0 comments:

Post a Comment