Sunday, July 14, 2013

“Дээлтэй Монгол” наадам ирэх бямба гаригт болно

"Дээлтэй Монгол" наадам ирэх бямба гаригт болно

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн, ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой "Дээлтэй Монгол-2013" наадам өнгөрөгч бямба гаригт /07.13/ болох байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан хойшилсон. Тухайн өдөр бороотой байсан тул зохион байгуулагчдын зүгээс наадмын товыг хойшлуулж, ирэх бямба гаригт буюу энэ сарын 20-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

"Дээлтэй Монгол-2013"-аас хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай хүүхэд, нийтийн бүжгийн шилдэг хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллагад, монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогчийг нарыг шалгаруулах юм.

Г.ДАША


0 comments:

Post a Comment