Sunday, July 14, 2013

Наадмын тухай жиргээчдийн шилдэг 24 кадр

Энэ удаагийнхаа "Солиотой 24"  буландаа энэ жилийн наадам тойрсон анхаарал татах 24 зургийг хүргэж байна. Гэхдээ эдгээр зургуудын ихэнхийг цахим ертөнцөд идэвхитэй байр сууриа илэрхийлдэг жиргээчид авсан болно.

Тэдгээрийн зарим нь олны танил эрхэмүүд байсныг онцолъё. Мөн эдгээр зургуудыг олон жиргээчид дамжуулан жиргэсэн учир жинхэнэ авсан эзнийг тодорхойлох төвөгтэй байсан учир эх сурвалжийг нь дурдсангүй.

24tsag.mn-ийн онцолж буй эдгээр зургуудын ихэнхи нь мэргэжлийн гэрэл зургийн шаардлага хангахгүй. Гэхдээ хэлж буй санаа, харуулах өнцөг, халуун агшнаараа хэний ч анхаарлыг татна. Ингээд наадам тойрсон ямархуу сонирхолтой үйл явдлууд болж өнгөрснийг  жиргээчдийнхээ тусламжтайгаар наадмын дараа эргүүлж үзэцгээе. 

naadam 24

Зүлэг ногоон дэвжээнээс адис авч аваргуудын эгнээнд багтлаа.

naadam 24

Азарга нь түрүү авсан Засгийн газрын гишүүд дуулж байна.

26Олимпийн хос медальтай, хос морьтой холыг зорих залуу энэ наадмаар харцага болсон доо.

naadam 24

Наадмын нээлтийн үеэр олны анхаарал, хайрыг булаасан хоёр эрхэм.

naadam 24

Энэ ах гараа зангидаад яагаад байна аа.

naadam 24

Ерөнхийлөгч Ажнайн Бат.Эрдэнийн хүрэн азарганы далнаас адис авлаа.

naadam 24

Түүний хурдан хүлэг ч бас илүү илүү.

naadam 24

С.Баярцогт аваргынхаа цолыг мялааж үг хэлж байна уу дуулж байна уу?

naadam 24

Б.Бат-Эрдэнэ: Сонин сайхан юутай вэ?
Ц.Элбэгдорж: Нам, нам

naadam 24

Наадмын өмнөх сорилгын баян ходоодны хүүхэд.

naadam 24

Энэ наадмын барилдаан ингээд өнгөрөх гэж дээ...

naadam 24

Ерөнхийлөгч наадмын их ажлын үеэр хамгийн их амгаланг мэдэрсэн мөч.

naadam 24

Энэ айлын наадмын гоёо нэг иймэрхүү.

BPLSLIICcAA7oXU.jpg large

Ээждээ наадам үзүүлэх гэсэн хүүгийн сэтгэл.

naadam 24

Ховдын Чандмань сумын уяачийн медальийг нэгэн УИХ-ын гишүүн утсандаа ингэж буулгажээ

naadam 24

Сэргэлэн эр: Шонд авирч байгаад морь харах нь онцгой.

naadam 24

17. Хурдан морио айрагдуулсан хүүхдийн цүнхэнд ийм бэлэг байдаг аж.

naadam 24

Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон аварга цолны үнэмлэх.

naadam 24

Төрийн далбаанд хайр зарласан үүл.

naadam 24

Од хүнтэй ингэж тамхилж болох юм болов уу даа.

naadam 24

Төрийн далбаан шүхэр.

naadam 24

Энэ хүүд баярлах цаг гарсан болов уу?

naadam 24
Наадмаар хамгийн борлуулалттай байсан нь хуушуураас гадна төрийн далбаа байв.

naadam 24
Дугуйгаа ч ёстой гоёх шиг болж дээ.

Эх сурвалж: www.24tsag.mn

0 comments:

Post a Comment