Wednesday, July 10, 2013

Мэндчилгээ

Хүчит бөхчүүд  тэнгэр алдлан дэвж, хурдан хүлгүүд  шандас мэдэн хурдалж, эрхий мэргэн харваачид цэц юугаа сорьсон Дэлхийд ганцхан Монгол наадмын баярын мэндийг хүргэе.

Өнө эртний түүхт Үндэсний их баяр наадмаа бид шинэ бүтээн байгуулалт, их  шинэчлэлийн үйлсийн хамтаар эхлүүлж байна.

Их Монгол улсын эрийн гурван наадмаар өртөөлж эх дэлхийн олимпийн наадмыг тун удахгүй нийслэл Улаанбаатартаа зохион байгуулахын төлөө хамтдаа зүтгэцгээе.
 

Хотол түмнээрээ сайхан наадаарай.

0 comments:

Post a Comment