Friday, July 5, 2013

Баар, ресторанууд 13, 14-нд ажиллахгүй

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд нийтийн үйлчилгээ эрхэлдэг ресторан, кафе, цайны  газар, түргэн  хоолны газрууд ердийн  цагийн  хувиараар  ажиллана. Харин долдугаар сарын 13, 14-нд амарч, , 15-наас  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ажээ. Баар, цэнгээний газруудын тухайд ч мөн адил долдугаар сарын 10, 11, 12-нд хуваарийн дагуу ажиллаж, 13, 14-нд амран, 15-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах гэнэ. Зочид буудлын дэргэдэх ресторан, баар, кафенуудын хувьд баярын өдрүүдэд ч ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Д.ЖАРГАЛ


0 comments:

Post a Comment