Friday, July 5, 2013

“Нарантуул” зах ес хоног ажиллахгүй

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон худалдааны төв, зах, үйлчилгээний газруудын цагийн хуваарийн талаар Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа өнөөдөр мэдээлэл хийлээ. Наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11-13-нд ихэнх худалдааны төв, зах, хүнсний дэлгүүрүүд амарч, энэ сарын 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх ажээ. Баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд ямар цагийн хуваариар ажиллах талаархи мэдээллийг хүргэе.

"Нарантуул"  худалдааны төв:

Долдугаар сарын 10 -нд ердийн цагийн хувиараар буюу  11.00–20.00  цагт  ажиллаж,  долдугаар   сарын 11-19-ний өдрүүдэд амарна.


"Хар хорин" худалдааны төв:

Долдугаар сарын 10-нд ердийн цагийн хувиараар 10.00 -19.00 цагт ажиллаж,  энэ сарын 11-16-ны өдрүүдэд амран, 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 

"Барс" худалдааны төв:

 Наадмын өмнөх өдөр буюу энэ сарын 10-нд 07.00 –20.00 цаг хүртэл ажиллаж,  долдугаар  сарын   11, 12, 13-нд амарна. 

"Хүчит шонхор" худалдааны төв:

Наадмын өмнөх өдөр 06.00 –18.00  цаг   хүртэл   ажиллаж,  долдугаар сарын 11-15-нд амарна.

"Да хүрээ трейд" техникийн зах:

Долдугаар сарын 11, 12, 13, 14, 15 -нд амарч,  долдугаар сарын 16-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд:

Долдугаар сарын  10-нд  10.00-20.00  цагт ажиллаж,  долдугаар  сарын 11, 12, 13-нд  амран,  долдугаар  сарын  14-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүрүүд:

Долдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд 08.00-24.00 цагт ажиллаж, баярын эхний өдрүүдэд буюу 11, 12-нд амарч, энэ сарын 13-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.


"Номин холдинг" ХХК-ийн сүлжээ дэлгүүрүүд:

 Долдугаар сарын 10-нд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 11-нд  Хорооллын "Номин их дэлгүүр", "УИД"-ийн Сувинер, бэлэг дурсгалын тасаг амарна. Мөн энэ сарын 11, 12-нд "Улсын их дэлгүүр", "Номин их дэлгүүр", "Номин хайпермаркет, супермаркет", "Номин агуулах худалдаа" 11.00 -20.00 цаг хүртэл  ажиллаж, долдугаар сарын сарын 13-нд 10.00-21.00  цаг  хүртэл  ажиллана. Харин "Номин стандарт" салбар баярын гурван өдөр амарна. "Номин холдинг" ХХК-ийн бүх салбарууд  долдугаар сарын 14 –нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

"Боса" сүлжээ дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.30-22.00 цагийн хооронд ажиллана.


Сонгинохангай ХХК-ийн "Миний дэлгүүр" сүлжээний дэлгүүрүүд:

Баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.30-22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн "Миний Хайпермаркет", Чингэлтэй дүүргийн "Зунжин" супермаркет өдөр бүр 08.00-24.00 цагт ажиллана.

"Скай"  их дэлгүүр:

Долдугаар сарын 10, 11, 12, 13-нд 09.00-21.00 цаг хүртэл, "Скай"  хайпермаркет 09.00-20.30 хүртэл  ажиллана. Ингээд долдугаар сарын  14-16-нд амраад, 17-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment