Saturday, June 29, 2013

ТҮЦ машины үйлчилгээг сайшаажээ

Иргэдийн санал хүсэлт хүлээн авах "11 11" төвд зургадугаар сарын 21-28-ны өдрүүдэд 821 иргэн ханджээ.


ТҮЦ машинууд суурилуулж, төрийн үйлчилгээг гэрийн хаяанд авчирсанд иргэд сэтгэл ханамжтай байгаагаа олонтаа илэрхийлсэн байна. Энэ машинаас оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн, иргэний үнэмлэхийн, гэрлэлтийн бүртгэлийн, гэрлэлт цуцлалтын, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа авч болно. Мөн төрийн байгууллагад хүргэх санал хүсэлт, өргөдөл гомдлоо өгч болно. ТҮЦ машины үйлчилгээний төлбөрийн талаар лавласан иргэдэд "Оршин суугаа хаягийн тодорхойлолтыг 500, бусад лавлагааг 1000 төгрөгөөр олгоно. Төлбөрийг бэлнээр, эсвэл аль ч банкны цахим карт ашиглан бэлэн бусаар хийнэ. ТҮЦ машинаас удахгүй татварын тодорхойлолт авч, цахилгаан, интернэтийн төлбөр төлж, хэвлэл захиалдаг болно" хэмээн холбогдох газраас хариулжээ.

Санхүүжилт нь ороогүйгээс зарим хүн эх орны хишиг 21000 төгрөгөө авч чадахгүй байна гэсэн гомдлын мөрөөр Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас "Хүний хөгжил сангаас эх орны хишиг хувиа аваагүй иргэдийн нэрсийг аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүд нэгтгэж байна. Энэ судалгааг Сангийн яаманд хүргэснээр санхүүжилт орж, 21000 төгрөгийг олгоно" гэсэн хариу өгчээ.

Засвар хариуцан ажиллаж буй компаниуд зам хааж орхиод цаг алдаж байгааг шүүмжилж, дугуйн зам яаралтай тавих хэрэгтэй байгааг иргэд нийслэлийн удирдлагуудад дуулгажээ. Орон сууцны хороолол доторх зам засварын ажлыг 7-р сард багтаан эхлүүлэхээ хотын захиргаанаас мэдээлсэн байна.

Гэр хороолол болон орон нутагт хашаа байшин авах, шинээр барих иргэд орон сууцны 8%-ийн ипотекийн зээлд хамрагдахгүй, өмнө нь 80м2-аас дээш талбайтай байр авсан иргэд зээлээ шилжүүлж чадахгүй байна, зээл олгож эхэлснээс хойш байрны үнэ өсчихлөө зэрэг санал гомдолд холбогдох байгууллагуудаас хариулт хүргэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

1 comments:

  1. Би чамайг нэрээр Кристина Тээрэм байна. Би улмаас би хэд хэдэн онлайн зээлдэгч scammed байсан нь миний цөхрөнгөө барсан нь scammers everywhere.Few сарын өмнө би санхүүгийн хурцдаад болон байсан байгаа учраас маш болгоомжтой байх бүх зээл хүсэгчид мэдэгдэх энэ дунд ашиглахыг хүсэж байгаа, Германд амьдарч байна. Миний найз ямар ч стресс ч 2hours дагуу надад 85,000Euro нь барьцаагүй зээл өгч ноён Питер Жексон нэртэй маш найдвартай зээлдүүлэгчид надад зааж өгсөн хүртэл би бараг л итгэл найдвараа алдсан. Peterjacksonloan001@outlook.com би тамын Би эдгээр луйврын зээлдүүлэгч гарт дамжин, учир нь бүх зээл хүсэгчид мэдэгдэх энэ тэжээлийг ашиглан байна: Хэрэв та зээлийн ямар хэрэгцээ байгаа бол зүгээр л дамжуулан одоо түүнийг холбоо барина уу. Тэгээд би бас таныг би та нэг удаа зээл хэрэгтэй бас бусдад нь мэдээлэл өгч туслахыг хүсч болох юм, би эдгээр хууран мэхлэх онлайн зээлдүүлэгч гарт дамжин ийм там дамжин өнгөрөх бүр миний дайсан хүсэхгүй байна Мөн ноён Питер Жексон таны зээл авах, би Бурхан түүнд урт удаан амьдралыг өгөх ёстой гэж залбирч байна.

    Бурхан түүнийг үүрд адислах болтугай.

    Кристина Миллс

    Би зээл аваад хэрхэн гэрчлэл

    ReplyDelete