Saturday, June 15, 2013

Э.Бат-Үүлийн хүүгийнх болохоор “Гранд лайн”-ыг сонгосон уу?

Э.Бат-Үүлийн хүүгийнх болохоор "Гранд лайн"-ыг сонгосон уу?

Сонгууль дөхөх тусам нам хүчний сурталчилгаа улам эрчимжиж, бие биенийхээ ар өврийг төнхөж эхлэв. Түүний балгаар аль хэдийнэ эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажил ч цалгардаж мэдэх нь.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо буюу Жанжин клуб орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, орон сууцжуулах үүргийг иргэд "Гранд лайн" компанид даалгасан билээ. Анх дөрвөн компани өрсөлдсөнөөс "Гранд лайн" компанийг иргэдийн 80 хувийн саналаар сонгожээ. Гэтэл МАН-ынхан "Гранд лайн"-д хотын мээр Э.Бат-Үүлийн хүү хувь эзэмшдэг учир сонгосон, хотын дарга гэр хорооллын дахин төлөвлөлтөөр бизнес хийж байна гэсэн мэдээллийг тараасан байна. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо буюу Жанжин клуб орчмын гэр хорооллын иргэдтэй уулзжээ. Уулзалт Баянзүрх дүүргийн Тамгын газрын "Иргэний танхим"-д болсон байна. Уулзалтын үеэр хотын мээр иргэд үнэхээр дээрх шалтгаанаар "Гранд лайн" компанийг сонгосон бол буцаах боломжтой гэдгийг дуулгажээ. "Гранд лайн" компанид түүний хүү Чулуудай хувь эзэмшдэг гэдгээр давуу тал олгосон хэрэг биш гэдгийг иргэд тайлбарлажээ.

Э.Бат-Үүл дарга өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар уулзалт хийх гэнэ.

Д.ЦЭЭНЭ

0 comments:

Post a Comment