Saturday, June 15, 2013

Элсэлтийн шалгалт үргэлжилж байна

Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жилийн ЭЕШ-д 43875 хүүхэд орохоор бүртгүүлсний 6440 нь өнгөрсөн онд сургууль төгссөн хүүхдүүд юм. Өчигдөр буюу ЭЕШ-ын эхний өдөр орос хэл, хими, англи хэлний шалгалт авсан бол өнөө өглөө монгол улсын түүх, 11:30 цагаас математик, 14:30 цагаас биологи, 17 цагаас монгол хэлний шалгалт өгөх ажээ. Харин маргааш  8:30 цагаас газарзүй, 11:30 нийгэм, 14:20 цагаас физикийн шалгалт эхэлнэ.

Нийт 10 төрлийн хичээлээр ЭЕШ авч байгаагаас математик, физик, химийн хичээлийн шалгалтыг 100 минут, бусад долоон төрлийн шалгалтыг 80 минутад багтаан авах юм байна. Өчигдрийн байдлаар шалгалтын цагаас хоцорсон болон шар хуудсаа гээгдүүлсэн зарим нэг хүүхэд шалгалтаа өгч чадалгүй хаалганы цаана үлдэж байгааг дараа дараагийн шалгалтад анхаарахыг сануулж байлаа.

Д.ЦЭЭНЭ

0 comments:

Post a Comment