Sunday, June 16, 2013

Хараагүйчүүдийн Үндэсний холбоотой хамтран ажиллана

Хараагүйчүүдийн Үндэсний холбоотой хамтран ажиллана

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг Монголын Хараагүйчүүдын Үндэсний холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 9.3.7-д Хараагүй хүнд зориулсан брайль болон томруулсан үсэгтэй ном, сурах бичиг, сонин сэтгүүл хэвлэх зардлыг нийгмийн халамжийн сангаас гаргах гэж заасан байдаг бөгөөд энэхүү брайль номыг хэвлэн хараагүй иргэдэд түгээх ажлыг Засгийн газрын тухай хуулийн 19.1-д: Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно гэж заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг Монголын үндэсний хараагүйчүүдын холбоотой хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.

Тус дүүрэгт хараагүйчүүдийн үндэсний холбоо байрладаг бөгөөд дүүргийн хэмжээнд нийт 432 харааны бэрхшээлтэй иргэн амьдардаг юм. Эдгээр иргэдийн хэрэгцээнд зориулан 38 сая төгрөгний 36 нэр төрлийн 5420 ширхэг брайль номыг хэвлэх зардлыг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлэхээр боллоо.

0 comments:

Post a Comment