Friday, June 14, 2013

“Аянчин”-гийн амралтын өдрийн бэлэг

Зуны зугаатай өдрүүдэд хаагуур хэрхэн амрахаа төлөвлөж байгаа хүмүүсийн хувьд хамгийн түрүүнд зочлох ёстой дэлгүүр бол Аянчин. Амралтаа хөдөө орон нутагт зугаалж өнгөрүүлэх дуртай хүмүүсийн аяллын бэлтгэлээ базаадаг Аянчин компанийн салбар Хан Уул дүүргийн Аянчин Мегастор буюу аяллын их дэлгүүрийн хамт олон энэ жил таван жилийнхээ ойг тэмдэглэж байна. Үйл ажиллагаагаа өргөтгөн эдүүгээ 6 салбар дэлгүүртэй болсон Аянчин Аутфиттерс компани Монголдоо л бараг анх удаа аяллын хувцас хэрэгсэл тэргүүтнийг иж бүрнээр нь санал болгож,  аяллын хувцас хэрэглэлийг зөвхөн Аянчингаас гэсэн ойлголтыг хэдийнэ төрүүлж чадсан билээ.

Тэгвэл салбар дэлгүүрийнхээ таван жилийнхээ ойг тохиолдуулан эднийх хэрэглэгчиддээ бас нэгэн бэлгийг барьж байна. Тэд ойн өдрүүддээ буюу зөвхөн маргааш, нөгөөдөр буюу Бямба, Ням гаригуудад  аяны, аяллын, загасчлалын, ангийн хувцас гутлаа 10-30 хувийн хямдралтайгаар худалдаалж байна. Ердөө л амралтын өдрүүдийн турш Columbia, Mountain Hardwear, Cat, Carharrt, Merrell брэндийн гутал, хувцсыг ийнхүү хаана ч байхгүй хямд үнээр худалдан авч, аялал амралтынхаа бэлтгэлийг хангах боломжтой болж байна. Дахин сануулахад та бүхэн Хан-Уул дүүрэг Аянчин Мегастор, Хүүхдийн 100-ийн гудамжинд Аянчин салбар, УИД-ын 3 давхар, Скай их дэлгүүрийн 1 давхар, Максмоллын 3 давхарт Columbia салбарууд, Эрдэнэ хотын Баян их дэлгүүрийн Аянчин салбараар хямдралтай үнээр үйлчлүүлэх боломжтой.

Дашрамд хүндэт харилцагч Аянчин Аутфиттерс компанийн хамт олондоо News агентлагийн өмнөөс Аяллын Их дэлгүүрийнх нь таван жилийн ойн баярын мэнд хүргэж байна. Эрхэм худалдан авагч та ч гэсэн гурван өдрийн гайхалтай боломжийг ашиглан тав тухтай, сайхан амрах бэлтгэлээ хангаарай.

0 comments:

Post a Comment