Sunday, June 16, 2013

Музейн үндэсний сургагч багш нарыг бэлтгэнэ

Музейн үндэсний сургагч багш нарыг бэлтгэнэ

1 цаг 1 минутын өмнө

Музейн үндэсний сургагч бэлтгэх зорилготой "Музейн маркетинг, боловсрол, олон нийтийн харилцаа" сэдэвт сургалт өнөөдөр Үндэсний музейд 09.00 цагт эхэллээ. Сургалтыг Соёл, спорт, аялал жуучлалын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх ажээ. Дөрөв хоногийн туршид музейн ажилтнуудыг чадавхижуулах уг сургалтыг өнөөдөр нээх арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуучлалын сайд Ц.Оюунгэрэл болон албаныхан оролцов. Улс орны аялал жуучлалын салбарын чухал хэсэгт тооцогдох музейн үйл ажиллагааг сайжруулахын тулд мэргэжилтнүүдийг нэгдсэн арга барилаар чиглүүлэн боловсруулах нь үр дүнтэй гэдгийг албаныхан ийнхүү онцолж, уг сургалтыг зохион байгуулж буй ажээ

У.БОЛОР


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment