Sunday, June 16, 2013

Элсэлтийн шалгалт өндөрлөв

Элсэлтийн шалгалт өндөрлөв

25 минутын өмнө

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн хувьд өнгөрсөн долоо хоногийн сүүлийн гурван өдөр асар их ачаалалтай байлаа. Учир нь 10 төрлийн хичээлээр элсэлтийн шалгалт авч, хүүхдүүд 10 жил сурч мэдсэнээ шалгуулав. Боловсролын үнэлгээний төвөөс найм дахь жилдээ зохион байгуулсан ЭЕШ амжилттай болсон гэж үзэж байгаа. Харин шалгуулагчдын өөрсдийнх нь салан назгай байдлаас болж, зарим шалгалтад орж амжаагүй тохиолдол мэр сэр гарчээ. Бүртгэлийн шар хуудас болон боловсролын үнэмлэхээ гээсэн, цагаасаа хоцорсон зэргээс болж зарим  сурагч  бүртгүүлсэн шалгалтдаа орж амжаагүй гэнэ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Батлан хамгаалах их сургууль дээр ЭЕШ өгсөн хүүхдүүдийн хувьд тус сургуулийн оюутнуудын дуут жагсаал анхаарал сарниулж байна гэсэн гомдлыг хэлж байлаа.

Д.ЦЭЭНЭ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment