Monday, May 27, 2013

"Петро Чайна”-гийнхан хэлэлцээрийн ширээнд сууна

"Петро Чайна"-гийнхан хэлэлцээрийн ширээнд сууна

Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь Тамсагийн талд газрын тосны хайгуул, олборлолт явуулж буй "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн ажилчид цалин нэмэх, ажлын уртасгасан цагийг багасгах гэсэн үндсэн хоёр шаардлага тавьж, өнгөрсөн бямба гаригаас эхлэн ажил хаялт зарлаад буй билээ. Тэгвэл маргааш тус компанийн удирдлагууд болон ажилчид асуудлыг шийдвэрлэхийн тулд хэлэлцээрийн ширээний ард суухаар болжээ. Тиймээс ажилчид өнөөдөр ажил хаялтаа түр зогсоохоор болсон байна.

"Петро Чайна Дачин Тамсаг" компанийн монгол ажилчид сард 350-400 мянган төгрөгийн цалин авдаг бол хятад ажилчдын цалин илүү өндөр, гэхдээ цалингийн хэмжээ нь компанийн нууцын зэрэглэлд хамаардаг аж. Тус компанийн ажилчид өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн цалингаа нэмэгдүүлэх талаар ярьж, хэлэлцэж байсан ч хөрөнгө оруулагчид буюу Хятадын талаас нэмнэ, удахгүй нэмнэ гэснээс өөрөөр хариу хэлэхгүй байсаар өдийг хүрсэн юм байна. Хоёр тал хэлэлцээрийн ширээнд сууснаар монгол ажилчдын цалин нэмэх эсэх асуудлаар шийдэлд хүрэх юм байна.

Ш.ЧИМЭГ

0 comments:

Post a Comment