Monday, May 27, 2013

Зарим нислэг цуцлагджээ

Цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буух, хөөрөх хуваарьтай байсан нислэгүүдийн дийлэнх нь цуцлагджээ. Тодруулбал, 19.30 цагт нисэх хуваарьтай Улаанбаатар-Эрхүү чиглэлийн нислэг, 23.55 цагийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг 24 цагаар саатсан байна. Мөн Улаанбаатарт буух хуваарьтай Токио-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Хонконг-Улаанбаатар, Чежү-Улаанбаатар, Сөүл-Улаанбаатар, Эрхүү-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгүүд, мөн Доной-Улаанбаатар, Чойбалсан-Улаанбаатар, Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн орон нутгийн нислэг цуцлагджээ.

Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Орхон аймаг болон Улаанбаатар хот орчмоор хөрсөн дээрээ хасах таван хэм хүртэл цочир хүйтэрч, цас, бороо орохыг анхааруулж байна.

М.НАРАН

0 comments:

Post a Comment