Sunday, May 26, 2013

Монголын хоёр иргэнийг Интерполоор хайж эхэллээ

Монголын хоёр иргэнийг Интерполоор хайж эхэллээ

58 минутын өмнө

Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймгийн харьяат Тогашбай овогтой Еркин, Тилегин овогтой Анез нарыг Олон улсын цагдаагийн газар буюу Интерполоос эрэн сурвалжилж эхэлжээ. Тилегин Анез нь Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын харьяат 24 настай, Тогашбай овогтой Еркин нь Баян-Өлгий аймгийн харьяат 27 настай юм байна.

Эдгээр иргэдийг олон удаагийн хулгайн гэмт хэрэгт сэжигтнээр татан эрэн сурвалжлахаар болжээ.

Д.ЖАРГАЛ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment