Thursday, April 18, 2013

Ахмадын орон сууц хөтөлбөрийг хэлэлцэнэ

Ахмадын орон сууц хөтөлбөрийг хэлэлцэнэ

16 минутын өмнө

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 10:00 цагт "Хангарьд" ордонд болно. Энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийтийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллого явуулах тухай, цэргийн албыг дүйцүүлэх иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна  НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх "Ахмадын орон сууц-4000 хөтөлбөр", "Улаанбаатар орон сууц сангийн журам"-ын төсөл, "Нийслэл хотод баригдах 80 бага сургуулийн байршлын тухай" асуудлыг батлах юм.

Сануулахад, НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гаригт НИТХ-ын ээлжит чуулганыг тогтмол хуралдуулдаг болсон билээ. НИТХ-ын хуралдааны дэг ёсоор энэ удаагийн НИТХ-ыг ээлжит хуралдааныг дөрөвдүгээр сарын 25-ны Пүрэв гаригт хуралдуулахаар болсон.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment