Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж сэрүүснэ
Маргааш баруун болон төвийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж сэрүүснэ

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2013 оны 4 дүгээр сарын 20-ноос 4 дүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд нутгийн хойд хэсгээр, 22, 23-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 20-нд баруун зүгийн нутгаар, 21-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 20-нд ихэнх нутгаар дулаарна, бусад хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn

0 comments:
Post a Comment