Sunday, April 21, 2013

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үгийг сонсов

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үгийг сонсов

Өчигдөр 17 цаг 22 минут

"Оролцоог бодит болгоё" аяны хүрээнд Баянгол дүүргээс УИХ болоод НИТХ-д сонгогдсон гишүүд, мөн дүүргийн удирдлагууд амралтын өдрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ гэрт очиж, санал бодлыг нь сонссон байна. Аяны хүрээнд нийт 200 орчим айлаар зочилжээ. Дүүргийн хэмжээнд 5800 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 270 орчим нь 0-16 насныхан аж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд автобусанд зорчихоос эхлээд алхам бүртээ бэрхшээлтэй тулдгаа хэлж буй юм. Нөгөөтэйгүүр, хөдөлмөр эрхлэх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байраар хангахад төр засгийн зүгээс тууштай дэмжлэг үзүүлж, өрх гэрийнхээ ахуй амьдралыг авч явахад нь дэм болох хэрэгцээ байгааг мөн уламжиллаа.

Г.ДАРЬ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment