Sunday, April 21, 2013

Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зарим газраар, баруун  болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Онон, Халх голын сав газраар 3-8 градус, Алтайн өвөр говь, Говийн нутаг болон Дарьгангын талаар 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Өнөө маргаашдаа зарим газраар хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байхыг  анхааруулж байна.

 2013 оны 04 дүгээр сарын 21-ний 20 цагаас 04 дүгээр сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


БАРУУН АЙМГУУДЫН­­­­ НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүрэн Бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө  Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус,  бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Онон, Халхголын саваар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 9-14 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 10-12 градус дулаан  байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус дулаан,  өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

0 comments:

Post a Comment