Thursday, April 18, 2013

“Эрэл”-ийн хотхонд эзэн байна уу?

"Нарантуул" худал­дааны төвийн зүүн талд байрлах "Эрэл" компа­нийн "Шинэ үе" хотхоны оршин суугчид өчигдөр өглөө бужиг­нав. Учир нь нэг шөнийн дотор оршин суугчдын таван машиныг тоносон хэрэг гарчээ. Шөнийн 23:00 цагт ма­шинаа орцныхоо үүдэнд тавиад өглөө 07:00 цагт гараад ирэхэд машиных нь хаалга, хамар нь нээлттэй. Аккумлятор, хөгжмийг нь тоночихсон, цонх нь ха­гархай, багаж хэрэгслийг нь хулгайл­чихсан, бүр дугуйг нь тайлаад авчих­сан байжээ. "Шинэ үе" хот­хоны ор­шин суугчдын машиныг өнгөрсөн арван­нэгдүгээр сараас иймэрхүү янзтай­гаар то­нуул­чид ээрэх болж. Уг хотхон ашиглалтад ороод жил гаруйхан ху­гацаа өн­гөрч буй. Захаас зүүн тийш нэг километр хү­рэхгүй зайд байрлах хот­хонд иргэд анх байр худал­дан авахад нь "Эрэл"-ийнхэн "Наран­туул" худалдааны төв хотын зах руу нүүнэ, тэгэ­хээр цэвэр агаартай саруул сайхан талбай гарна" хэ­мээн суртал­­чилж байжээ. Гэвч одоо "Нарантуул"-ынхан ойрын хэдэн жилдээ буурь сэлгэхгүйг албаныхан мэ­дэгд­чихсэн. Ингээд  автомашины то­нуул­­чид оршин суугчдын дайсан хэвээр үлдэхээр боллоо. Биднийг өчигдөр 09:00 цагт тус газарт очи­ход "Шинэ үе" хотхоны 105 дугаар байрны үүдэнд байсан хоёр авто­машиныг то­носон байлаа.  "Sizuki" загварын дунд оврын жийп машины цонхны гурвал­жин шилийг ха­галж, хаалгыг нь онгойлгон ком ба­гажийг нь хул­гайлжээ. Зэргэлдээ байсан "Delica" загварын ма­шиныг мөн л адил нээж, доторх эд зүйлийг нь то­но­сон байв. Машин тоносон хулгайн талаар оршин суугчид ингэж ярьсан юм.

 С.Мөнх-Эрдэнэ:

ХУЛГАЙЧИД БҮР МЭРГЭШЧИХЭЖ

- Энэ байранд ороод хоёр сар орчим болж байна. Өчигдөр орой 23:00 цагийн үед машинаа та­виад өглөө гараад иртэл хамар нь он­горхой, аккум­лятор байхгүй, машины хаалга ч нээлттэй хөгжмийг нь аваад явчих­сан байсан. Яаж онгойл­голгосныг бүү мэд. Мэр­гэжлийн хүмүүс юм шиг байна.

Д.Найгалмаа:

КОМ БАГАЖАА ТОНУУЛЧИХЛАА

- Өчигдөр миний ма­шины дугаарын хязгаар­лалттай өдөр байсан боло­хоор байрны үүдэнд өнж­сөн. Тийм болохоор орой 21:00 цагийн үед ажлаасаа ирэхдээ машинаа эргэж тойрч харчихаад гэртээ орсон. Гэтэл өглөө хүмүүс бужигналдах чимээнээр гарч иртэл машиныг маань ийм болгочихож. Хойд цонхыг нь хагалаад ком багажийг тоночихсон байна.

О.Буянжаргал:

НЭГ САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ЭД ЗҮЙЛЭЭ АЛДЛАА

-Өглөө ажилдаа ява­хаар гараад иртэл Delica загварын машины маань лед дэлгэцтэй хөгжим, машин дээр байсан дөрвөн гэрлийг хулгайлчихсан байна. Ойролцоогоор нэг сая гаруй төгрөгийн хо­хирол амслаа. Хул­гай­чид бүлэг хүмүүс байгаа юм шиг. Энэ хавийн таван машиныг нэг оройн дотор тоночихсон байна шүү дээ. Өвлийн турш л хүмүүс машинаа ухуулчихлаа гэдэг байсан юм. 

Т.Ганхуяг:

ЖИЖҮҮР ХИЙХ НАЙДВАРТАЙ ХҮН ОЛДОХГҮЙ БАЙНА ГЭДЭГ

-Хотхоны оршин сууг­чид маш их хохирч байна. Нэг дор хоёр, гурван машины хучлагыг ч алдаж байсан. Энэ өвөл 10 гаруй хучлага алдагдсан. Энэ талаар цагдаагийнханд хэлээд нэмэр алга. СӨХ-нд удаа дараа хэлж бай­сан, албан бичиг ч хүр­гүүлж байсан. Ямар  ч харуул хамгаалалт, жижүүргүй хэрнээ СӨХ-ны татвартаа бүгдийг нь оруулж авдаг юм. СӨХ-ны дарга нь жижүүрлэх найдвартай хүн олдохгүй байна гэсээр оршин суугчдыг хохироосоор байна.

 

ЦАХИЛГААН, ДУЛААНААР АЙЛГАЖ ТАТВАРАА АВДАГ "ШИНЭ ҮЕ-5" СӨХ

 

Сүүлийн үед барилгын компаниуд энд тэндгүй хотхон барьж өрсөлддөг жишиг тогтжээ. Тэд төв­лөрсөн сургууль, цэцэр­лэг, хүүхэд хөгшдөд зо­риул­сан талбай, 24 цагийн харуул хамгаалалттай зэргээр сурталчилдаг. Гэтэл "Эрэл" компанийн уг хот­хонд бүр аль нь ч байдаггүй аж. "Шинэ үе" хотхон зургаан давхар, таван байртай. Нийт 300 айл оршин суудаг. Өнгөрсөн жил ашиглалтад орсон энэ хотхоны тохижуулалтад бухимдаж буй иргэд олон байна. Анх худалдан авахад өрөө бүрт онгорхой нүхтэй, хааж бөглөх арга хэмжээ ч авч өгдөггүй. Өнгөрсөн өвөл өдрийн цагаар дулаанаа хасдаг байсан хэмээн иргэд ярьж байна. Түүнчлэн жижүүр, камержуулалт, харуул хамгаалалт байдаггүй учир захын тэнэмэл иргэд дуртай үедээ хоноглодог гэнэ. Барилгын компа­нийн­хан үүнийг зохицуу­лаагүйн дээр хотхоныг хашсан хашаа, саравч нь хагас дутуу. Тонуулчид хаанаас ч гарч ирж, хаашаа ч зугтах бо­ломжтой юм байна. Хэдхэн метрийн цаана техникийн "Өгөөмөр" зах, "Наран­туул" байрладаг учир хулгайлсан эд зүйлсээ төвөг­гүйхэн борлуулдаг бололтой. Машины эд ангийн хулгайн талаар иргэд тус хотхоныг ха­риуцдаг "Шинэ үе-5" СӨХ-ны дарга н.Сүх­бал­санд хэ­дэнтээ ханджээ. Гэвч тэрээр "Орцны жи­жүүр хийх найдвартай хүн олдохгүй байна, олдсон хүмүүс нь архидаад алга болчих юм. Хүн олдохоор харуул манаатай болгоно. Харин камержуулах төсөв хөрөнгө хүрэлцэхгүй байна" хэмээн хариулдаг мөртлөө сар бүрийн тат­вартаа харуул хамгаа­лалтын 2500 орчим төг­рөгийг айл бүрээс хураадаг юм байна. Түүнчлэн цэ­вэрлэгээ, нийтийн тал­байн тохижуулалт гэрэл­түүлэг гээд сард дунджаар 15 мянган төгрөгийг ир­гэдээс татдаг гэнэ. Машиныхаа эд зүй­лийг алдсан хохирогчид шаардлага тавин "СӨХ"-ны мөнгөө төлөхөөс зайлсхийвэл цахилгаан, дулааныг чинь тасална хэмээн дарамтал­саар авч сурчээ. СӨХ нь татварын мөн­гөөрөө дөрөвхөн үйлч­лэгчээ 150 мянган төг­рөгөөр цалинжуулдаг аж. Түүнээс өөр зарлага бараг гар­гадаггүй бололтой. Тонуулч, СӨХ хоёрт дар­луулсан "Шинэ үе" хот­хоныг "Эрэл" компа­нийн­хан анхаараасай.

Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж:


0 comments:

Post a Comment