Thursday, April 18, 2013

Ил захидал илгээжээ

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ил захидал илгээжээ


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА


Эрхэм Ерөнхийлөгч таны энэ өдрийн амгаланг айлтгахын ялдамд, өөрт тохиолдсон бодит байдлын талаар өчихөөс өөр аргагүй байдалд хүрсний учир зүрх гарган бичих болсныг минь болгоох буйзаа. Үүнийг бичихдээ зөвхөн өөрийн амин хувийг бодоогүй бөгөөд бодит үнэн байдлаас хэт хол зүйл байгааг мэдсэнээр    үнэн мөнийг олохын төлөө эс хичээвээс шударга ёсонд үл нийцнэ гэж үзсэний учир юм.

Дэмчигжав овогтой Загдсүрэн миний бие, их спорттой ажил амьдралаа холбосноос хойш гуч гаруй жил болж байгаа бөгөөд спортын эмнэлэг диспансерт лаборантоос эхлэн спортын эмчээр ажиллаж, спортын анагаах ухааны  чиглэлээр олон арван судалгаа шинжилгээ хийж, эрдмийн зэрэг хамгаалан, улмаар Монголын Үндэсний Олимпийн Хорооны /МҮОХ/-ны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Намайг МҮОХ-ны ерөнхийлөгчийн албыг хүлээж авахад Олимпийн хороо нь Спортын төв ордны III давхарт 5 өрөө түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг, олон улсын байгууллагаас олимпийн хороодод үзүүлдэг  үйл ажиллагааны зардлын тэтгэлгийн мөнгөөрөө ажилчдынхаа цалинг залгуулдаг, олимпийн наадамд багаа оролцуулах арга хэмжээг зохион байгуулах төдий үйл ажиллагаа явуулдаг ийм л байгууллагыг хүлээн авч байлаа.


Энэхүү спортын нэр хүндтэй, өндөр хариуцлагатай байгууллагыг удирдах болсныхоо хувьд энэ байгууллагыг бие даалган ажиллуулах боломжийг судлах, тамирчдын амжилтыг ахиулж, олимпийн аваргатай болох, мөн олон улсын болон дотоодын байгууллагуудтай түншлэлийн харилцааг бий болгох зэрэг ажлуудыг хийхийн тулд үндэсний олимпийн хорооны хамт олон, спортын холбоод, спортын зүтгэлтнүүдээс бүрдсэн томоохон багтай нягт хамтран ажиллаж олон орны ижил төрлийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж олон төрлийн судалгааг хийж ажилласан. Үүний үр дүнд Нэгд: Монголын Үндэсний олимпийн хороог өөрийн байртай болгох, Хоёрт: Спортын анагаах ухааны төвтэй болох, Гуравт: Олон улсын эв санааны нэгдлийн сан болон бусад түншлэлийн байгууллагуудаас дэмжлэг авч, спорт олимпийн хөдөлгөөнийг хөгжүүлэх, Дөрөвт: Үндэсний олимпийн хорооны үйл ажиллагааг төр засгийн бодлоготой нягт уялдуулан хамтын ажиллагааны сайн түншлэлийг бий болгох, Тавд: Үндэсний Олимпийн хорооны ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг таван зорилтыг дэвшүүлсэн юм.

Миний бие М

ҮОХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан хугацаандаа улсын төсвөөс огт санхүүждэггүй, орлогын ямар ч эх үүсвэргүй байгууллагыг удирдан зохион байгуулж, дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд хүнд байсан хэдий ч сүүлийн 10 гаруй жилийн турш үнэхээр шаргуу хичээн хөдөлмөрлөсний үр дүнд МҮОХ-г өөрийн байртай болгож, олимпийн музей, олимпийн номын сан, олимпийн бэлтгэлийн баазыг тус тус шинээр буй болгосон. Мөн бүх аймаг, дүүрэгт Олимпийн зөвлөл байгуулан ажиллаж Олимпийн сургалт, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийн тул ерөнхий боловсролын 700 гаруй сургуулийг олимпийн танхимтай болгосон. Олимпийн хорооны ажилчдын нийгмийн асуудлыг амжилттай шийдвэрлэж орон сууцтай болгосон. Монголын болон дэлхийн шилдэг тамирчинд "Бөртэ Чоно", "Чингис  Хаан" шагналуудыг санаачлан олгодог боллоо.

Товчхондоо хэлбэл

, өнөөдрийн байдлаар МҮОХ-ноос дэвшүүлсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлэн өөрийн гэсэн ордонтой, спортын Анагаах ухааны төвтэй, олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх олимпийн зөвлөлүүдтэй, ажилтнууд нь орон сууцтай, спортын холбоод нь ОУОХ-ноос үе шаттай хөтөлбөрүүд хэрэгжүүлж хэвшсэн, нэр хүндтэй байгууллага болж төлөвшсөн бөгөөд анхны олимпийн аваргууд төрж, олимпоос түүхэндээ байгаагүй олон медаль авсан гэх мэт олон арван амжилтуудад өөрийн гэсэн бодит оролцоог бий болгож  чадсан байгууллага болгосондоо би  сэтгэл их хангалуун явдаг билээ. Энэ бүх ажлыг хийхийн тулд би бүх хүчээ дайчлан, цаг нартай уралдаж, хувийн амьдралаа бүгдийг  хойш нь тавьж, шөнө унтахдаа ч маргааш хурдан болоосой гэж бодож ажиллаж байсныг манай хамт олон хамтран  зүтгэгчид маань сайн мэднэ.

Гэвч миний хийсэн санаачилсан ажлууд б

үх хүний  нүдэнд илт харагдаж, гарт баригдахуйц ойлгомжтой ил тод байх нь зарим нэг хүнд таалагддаггүй байсан юм. Олон Улсын Олимпийн Хороо /ОУОХ/-ны гишүүн Ш.Магван гуай 2005 онд надад "Хүү минь чи Монголын олимпийн хөдөлгөөнд цоо шинэ эргэлт гаргалаа. Чиний хийж байгаа болгонд өвгөн би үнэхээр их баяртай байна. Би удахгүй ОУОХ-ны хүндэт гишүүн болно иймээс би чамайг өөрийн бүрэн эрхийнхээ дагуу ОУОХ-ны гишүүнд нэрийг чинь дэвшүүлнэ. Энэ бол хувь хүн чиний асуудал биш Монгол Улсын нэр хүндийн асуудал юм шүү" гээд миний нэрийг ОУОХ-ны гишүүнд дэвшүүлсэн юм. Нэр дэвшүүлсэн материал явснаас хойш 17 хоногийн дараа Даамны холбооны Ч.Бат-Эрдэнэ, Гандболын холбооны Д.Жаргалсайхан нар Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгчид,  ОУОХ-ны ёс зүйн комисст,  Азийн Олимпийн Зөвлөлийн /АОЗ/-ийн  ерөнхийлөгчид анхны гүтгэсэн материалаа бичсэн юм. Тэр цагаас хойш Ч.Бат-Эрдэнэ  өнөөдрийг хүртэлх 8 жилийн хугацаанд тэд ОУОХ, АОЗ, олон орны үндэсний олимпийн хороонд мөн ОУОХ-ны 91 гишүүнд нийтдээ 10 гаруй  удаа худал гүтгэлэг бичсэн байдаг.

Би ОУОХ, АОЗ-

өөс хэрэгжүүлдэг хөтөлбөр болгон дээр хэд хэдэн  удаа шалгалт хийгдэж ямар нэгэн зөрчилгүй байсан тул дараа дараачийн хөтөлбөрүүд өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна. Хэрэв ямар нэгэн зөрчилтэй байвал шууд хаагддаг болно.  Тэд дээрх газруудад бичихдээ МҮОХ-г байртай болонгуут үүнээс мөнгө идсэн, спортын анагаах ухааны төв барихад ОУОХ-ны хөрөнгөөр барьсан гэх мэтээр бичиж эцэст нь энэ нөхөр Д.Загдсүрэнг Олон Улсын олимпийн хөдөлгөөнд орох эрхийг хасаж өгөөч гэсэн байдаг юм. Мөн дээрх хоёр хүн олон удаа сонин, хэвлэл, ТВ-ээр худал гүтгэлгээ цацаж байсан. Тэр гүтгэлгийн мөрөөр МҮОХ-ны аудит шалгаж, ямар нэгэн алдаа дутагдал байхгүй гэдгийг нотолж МҮОХ-ны бүх гишүүдийн хурал, чуулганд тавьж байсныг МҮОХ-ны бүх гишүүд мэднэ. Хариу ингэж гарсны дараа тэд ОУОХ, АОЗ зэрэгт "Та нар ажлаа хийж чаддаггүй хүнд сурталтангууд, Д.Загдсүрэнгийн талд ажиллалаа" гэж олон улсын байгууллагыг доромжилсон бичиг явуулсныг нь тэд МҮОХ-нд хаяглан буцаасан байсан. Үүгээр зогсохгүй ОУОХ-ны ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлахад уг айлчлалыг зогсоох зорилгоор ОУОХ-нд хандан явуулсан бичигтээ "Танай Ерөнхийлөгчийг ирэх үед жагсаал, цуглаан хийж, суулт зохион байгуулах болно" гэсэн байсан. Тэр бичгийг МҮОХ-нд буцаан  явуулж, биднээс "Танай Монголд юу болоод байгаа юм бэ? Ерөнхийлөгчийн айлчлал хийгдэх үү, аль эсвэл цуцлагдах уу? гэдгийг шийдэн нэн яаралтай хариу ирүүлнэ үү" гэж мэдэгдэж байсан юм. Тэдний олон жил нэг сэдвээр давтан давтан худлаа гүтгэлгийг үндэсний олимпийн хорооны гишүүд, аймаг, дүүргийн олимпийн зөвлөлийнхөн бүгд сайн мэддэг. Тэд улиг болсон тэр гүтгэлгээ 2013 оны 1 дүгээр сарын сүүлчээр Авилгалтай тэмцэх газарт өгснөөр Д.Загдсүрэн нарын хэрэг хэмээх сүр дуулиантай баривчилгаа зохион байгуулагдлаа. Одоо намайг Тамирчны нөхөн сэргэх сувилал, Олимпийн хорооны газар, Олон улсын олимпийн хорооноос хэрэгждэг төсөл хөтөлбөрийн асуудлаар шалгаж байна.

Иймээс эдгээр асуудлын талаар товчхон тайлбар хийх нь зүйтэй гэж би бодож байна.

-Спортын Анагаах ухаан, тамирчны нөхөн сэргээх төвийн тухайд бол: Спортын өндөр амжилт гаргадаг орнуудын хувьд "Спортын анагаах ухаан , тамирчны нөхөн сэргээх төв" нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон өндөр хүчин чадалтай байхаас гадна бүр төрөлжсөн хэлбэрээрээ ч байдаг. Энэ нь тамирчны бэлтгэл сургуулилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн зохион байгуулж хангах, тамирчны эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах гээд мэргэжлийн талаас нь яриад байвал маш олон зүйл байдаг юм. Спортын дасгал сургуулилт, амжилтын ард спортын анагаах ухаан гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг. Тамирчин бүрийн өрсөлдөөний цаана улс орнуудын спортын анагаах ухааны хөгжлийн хурц далд өрсөлдөөн байнга явагдаж байдаг.

Тэгээд ч Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хуулийн 4.2.2-т заасан "Төрөөс биеийн тамир, спортыг хөгжүүлэхэдээ биеийн тамир спортын үйлчилгээ үзүүлэх байгуулагуудыг бие даасан өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах, 8.1.4-т спортын АУ-ыг хөгжүүлэх, 21.1-т БТС-ын барилга байгууламжууд нь бүх төрлийн өмчийн хэлбэртэй байж болно" гэсэн хуулийн заалтуудыг  үндэслэн, МҮОХ-ны ерөнхийлөгч, Спортын анагаах ухааны цөм болсон сэдвээр зэрэг хамгаалсан анхны эрдэмтнийхээ хувьд Монгол Улсад Спортын Анагаах ухааны төв барих нь миний үүрэг хэмээн зориг шулуудан, 2008 онд "Бээжин-2008-Алтан медаль" хөтөлбөрийг боловсруулан, энэ төвөө барих ажилд яаравчлан орсон. Энэ төвийг барих санхүүгийн дэмжлэг авахын тулд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, БТСГ-ын дарга  Г.Пүрэв-Очир нарт танилцуулахад маш ихээр дэмжиж байсан боловч төсөвт нэгэнт суугаагүй учраас мөнгөн хөрөнгийн дэмжлэг үзүү

0 comments:

Post a Comment