ШӨХТГ-аас "Монголиан Эйрлайнс"-д шаардлага хүргүүллээ

"Монголиан Эйрлайнс групп" ХХК өөрийн компанийн агаарын хөлөг онгоцууд дээр "Sinse 1956" гэсэн бичиглэл үйлдэн, 1956 онд үүсэн байгуулагдсан мэтээр сурталчилж байгаа зэрэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан заалтыг зөрчсөн үйлдэл болжээ. Өөрөөр хэлбэл, "Монголиан Эйрлайнс групп" ХХК нь Олон улсын иргэний агаарын тээврийн зах зээлд нислэг үйлдээд нэг жил болохдоо "Mongolian airlines" гэх нэрийг ямар нэг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, олон улсын иргэний агаарын тээврийн зах зээлд ашиглах, эзэмших, өмчлөх эрхийг аваагүй байгаа боловч уг нэрийг ашиглаж нислэг үйлдэж байгаа нь тус зах зээлд танигдсан "МИАТ" компанийн нэрийг ашиглан шударга бусаар өрсөлдсөн гэж үзэх үндэслэл болжээ. Тиймээс "Монголиан Эйрлайнс групп" ХХК-ийг уг зөрчлөө арилгахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шаардаж, албан шаардлага хүргүүлсэн юм байна.
М.НАРАН

0 comments:
Post a Comment