
Өдөрлөг өглөөний 10 цагаас эхлэх бөгөөд өдөрлөгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяаг, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей нар оролцох юм байна. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 14.00-14.30 цагт үзэсгэлэнг сонирхоно.
Харин өдрийн 15 цагт Тусгаар тогтнолын ордонд "Наурыз-2013" хүндэтгэлийн тоглолт болох ажээ. Тоглолтод МУГЖ С.Батсүх, Г.Батбаяр, Д.Ширмэнтуяа, Л.Чаминчулуун болон "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат, СТА Л.Байзада, Л.Нурбулан нарын олон уран бүтээлчид оролцох юм.
Д.ЦЭЦ

0 comments:
Post a Comment