Sunday, March 31, 2013

Аль замаар зорчих вэ?

Өнөөдөр автомашингүй өдөр тохиож байна. Энэ өдөр нийслэлийн авто замын зарим зорчих хэсгийг 10:00-17:00 цаг хүртэл хязгаарлаад буй юм. Чухам аль замын хөдөлгөөнийг хязгаарласан, ямар замаар зорчиж болох тухай мэдээлэл хүргэе.

Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Бага тойруу буюу "Цэцэг" төвийн урд талаас Улаанбаатар банкны барилга хүртэл, СУИС-иас тойрч Боловсролын их сургуулийн гудамж хүртэл, Тавдугаар сургуулийн урд талын замын уулзвараас Нэгдсэн үндэстний гудамж хүртэл, мөн Хувьсгалчдын өргөн чөлөөнөөс Залуучуудын өргөн чөлөө хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Дээр дурдсан замаар нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ч мөн хязгаарлаад байгаа юм.

Тиймээс та дээрх зам, уулзвараас бусад хэсгээр авто замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

Б.СҮХ




0 comments:

Post a Comment