Sunday, March 31, 2013

1000 дугуйн парад боллоо

Автомашингүй өдрийг тохиолдуулан "УЛААНБААТАР 2013" дугуйн парадыг Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуу дугуйчин клуб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийг дэмжих төсөлөөс хамтран зохион байгууллаа.  "УЛААНБААТАР 2013" 1000 дугуйн парад нь Сүхбаатарын талбай-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-Чингис зочид буудал-Бөхийн өргөө-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар дөрвөн км үргэлжилсэн юм.

Парадын зорилго нь нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийн үр бүтээлтэй зв боловсон өнгөрүүлэх, тэдний дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх, дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулах, спиртлэг бус спортлог уриалгад нэгтгэх юм.

Уг парадын үеэр 1000 дугуйн парад, дугуйн үзэсгэлэн, дугуйн уралдаан, дугуйн үзүүлбэр зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд боллоо.

0 comments:

Post a Comment