Wednesday, March 20, 2013

Найдвар тээсэн Ариунтулгад туслая

Бусдын төлөөх үйл бүхэн буян дагуулдаг. Өнөөдөр бидэнд Ариунтулга хүү нүдний хорт хавдрын улмаас Монголын ард түмнээсээ хандивын гараа сунгахыг хүсэн ханджээ. Хоёр настай Ариунтулга хүү 2012 оны зургадугаар сард нүдний хорт хавдартай гэж оношлогдсоноос хойш сарын дараа Солонгос улсад хагалгаанд орж амжилттай болсон ба мэс заслын дараах шинжилгээний хариу нь эерэг гарч, 2012 оны аравдугаар сард баруун нүдэндээ хиймэл нүд хийлгэн, эх орондоо эргэн ирсэн юм байна. Гэтэл саяхан хавдрын эс дахин сэргэж,  БНСУ-д яаралтай химийн эмчилгээ хийж эхлээд байгаа аж. Ариунтулгын хувьд хэдийгээр хавдрын эс сэргэсэн ч эдгэрэх магадлал маш өндөр байгаа гэж Өмнөд Солонгосын эмч нар зөвлөжээ.
 Хүү БНСУ-д байх хугацаандаа химийн эмчилгээ, нугасны тариа, чөмөг шилжүүлэн суулгах мэс засал гэсэн гурван төрлийн эмчилгээ хийлгэнэ. Хүүгийн эмчилгээний зардалд ойролцоогоор 150 сая вон буюу 200 сая төгрөг хэрэгтэй байгаа аж. Тиймээс сайхан сэтгэлт Монголын ард түмнээсээ тусламжийн гараа сунгаж, хандив өргөхийг урилаж байна. Мөн хүүгийн аав, ээжтэй холбоглохыг хүсвэл  хүүгийн ээж Munkh-ErdeneByambadorj, аав  KhataaKhatanbaatar-тай Facebook хуудсаар нь холбогдох боломжтой.

Хандивын данс:

Монгол Улсад: Худалдаа хөгжлийн банк, төгрөгийн данс 495041677, долларын данс 470001819 Бямбадоржийн Мөнх-Эрдэнэ  /хүүгийн эх/

БНСУ-д: Shinhan bank, вонын данс 110-368-202080, долларын данс 180-005-996986, Khatanbaatar Batbold /хүүгийн эцэг/

0 comments:

Post a Comment