Wednesday, March 20, 2013

Сүрьеэтэй тэмцэх өдрийг тэмдэглэнэ

"Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" энэ сарын 24-ний өдөр болох бөгөөд манай улсад "Бид сүрьеэгүй Монголд амьдрахыг хүсэж байна" уриатайгаар 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 

Дэлхий нийтэд сүрьеэгээр өвчлөгсдийн хамгийн эмзэг бүлэг болох хүүхэд багачууд, өндөр настангуудын зүгээс шийдвэр гаргагч нарт хандан сүрьеэг устгахын тулд томоохон алхмуудыг хийхийг шаардаж байгаагаар энэ өдрийг тэмдэглэхээр болжээ. Сүрьеэ өвчин бага зардлаар эмчлэгдэх боломжтой хэдий ч өнөөдөр дэлхий дээр өдөрт 4 мянган хүн уг өвчний шалтгаанаар нас бардаг байна. Энэ нь дэлхий нийтээр сүрьеэгийн эсрэг тэмцэх санхүүжилт хангалтгүй, сүрьеэг оношилдог орчин үеийн технологийг дэлгэрүүлэх хэрэгтэйг харуулж байна.

Сүрьеэгүй дэлхийн төлөө, Сүрьеэгүй Монголын төлөө , Шийдвэр гаргагч Та сүрьеэг устгахын тулд юу хийж чадахаа бусдад хэлнэ үү? зэрэг уриа энэ өдөр гардаг байна. Сүрьеэгийн эмчилгээ үйлчилгээг сайжруулснаар сүрьеэ өвчнөөс иргэдийн амь насыг аварч, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг нь дэлхийн олон оронд нотлогджээ. Харамсалтай нь цөөн орон сүрьеэгийн үйлчилгээний хүртээжмийг сайжруулахад анхаарал тавьж, дэлхий дээр сүреэтэй тэмцэхэд шаардлагатай хөрөнгийн 6 хувь буюу 500 сая доллар Олон улсын байгууллагуудаас хандивлагддаг аж.

Эх сурвалж: www.moh.mn

0 comments:

Post a Comment