Wednesday, March 20, 2013

Бичиг баримтын зөрчил арилгах аян эхэллээ

Бичиг баримтын зөрчил арилгах аян эхэллээ

Өнөөдөр 18 цаг 58 минут

Иргэний баримт бичгийн зөрчил арилгах, баримт бичиггүй иргэдийг бичиг баримтжуулах сарын аяныг  нийслэлийн Улсын бүртгэлийн газар  өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд эхлүүлж байна. Дүүрэг, хорооны иргэний тоо, хаягийн бүртгэлийн үнэн зөв эсэхийг шалгах, иргэний бүртгэл мэдээлэл, шилжилт хөдөлгөөний болон иргэний үнэмлэх бүртгэлийн зөрчлийг арилгуулах, холбогдох өөрчлөлтийг мэдээллийн санд тусгах, нэн ядуу болон огт баримт бичиггүй иргэдийг бичиг баримтжуулах зорилгоор энэхүү аяныг эхлүүлжээ. Иймд нийслэлд оршин сууж байгаа иргэний баримт бичгийн болон шилжилт хөдөлгөөний бүртгэлийн зөрчилтэй, огт бичиг баримтгүй иргэд дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд тухайн  дүүрэг, хорооны иргэний бүртгэлийн ажилтанд хандан судалгаанд хамрагдан баримт бичгийн зөрчлөө арилгуулах боломжтой юм байна. Огт баримт бичиггүй нэн ядуу иргэдийг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Д.ЦЭЭНЭ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment