Friday, March 29, 2013

Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдана

Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурал өнөөдөр 13.30 цагт зарлагджээ. Эрүүл мэндийн яаманд болох тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Үүнд, Эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн төсөл, Эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал, "Эрүүл мэндийн ажилтнуудын хариуцлагын даатгалын тухай" хууль боловсруулж буй ажлын явцын талаарх мэдээлэл, Өрхийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх стратеги (2013-2016) /төсөл/, Эм хангамжийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн төсөл, Эрүүл мэндийн технологийн нэгдсэн бодлогын төсөл хэлэлцэх тухай, Нийгмийн эрүүл мэндийн шинэчлэлийн асуудал, "2013 оныг "Хариуцлага, хяналтыг сайжруулах жил" болгон зарлах тухай" Эрүүл мэндийн сайдын тушаалын төсөл зэрэг нийт 10 гаруй асуудлыг хэлэлцэх аж. Уг хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал тэргүүтэй Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүд, ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцоно.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment