Friday, March 29, 2013

Бүх нийтийн цэвэрлэгээтэй

Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгэээтэй. Нийслэлийн хэмжээнд  үйл ажиллагаа явуулдаг  байгууллага, аж ахуйн нэгжүүд, айл өрхүүд, хув хүн бүгд ийн дунд нийтийн их цэвэрлэгээ хийхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал үүрэг болгож, уриалсан. 

Мөн өнөөдөр аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлыг уртасгасан цагаар ачихаар болжээ Цэвэрлэгээний ажилд Захирагчийн ажлын албанаас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт тавин ажиллаж, идэвхгүй оролцсон байгууллага, аж ахуйн нэгжийг "Хог хаягдлын тухай" хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН


0 comments:

Post a Comment