Sunday, March 31, 2013

“Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч” аян үргэлжилж байна

"Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч" аян үргэлжилж байна

News week-"Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч" аяны мэдээллийн ивээн тэтгэгч


Нийслэлийн тээврийн газраас зохион байгуулж буй "Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч" аяны мэдээллийн ивээн тэтгэгчээр "Хураангуй товчоон-News week" сонин ажиллаж байгаа билээ. Ингээд тус аяны талаарх мэдээллийг хүргэж байна.

"Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч"эхний долоо хоногт Нийслэлийн тээврийн газар том оврын автобусны үйлчилгээ эрхлэгч 24 аж ахуй  нэгж байгууллагад шалгалт хийжээ. Шалгалтаар аж ахуйн нэгж  байгууллагуудын 90 орчим хувь нь дулаан грашаар хангагдсан, дүрэмт хувцас хэрэглэж хэвшүүлсэн, автобусанд  хогийн савтай болсон мөн өглөөний эх авалт, оройн буултыг шалгахад нийт 641 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас жолоочийн эрхийн үнэмлэхгүй болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрээгүй байна. Шалгалтаар мэргэшсэн үнэмлэхгүй жолооч болон кондуктор нилээд илэрсэн бөгөөд  мэргэшүүлэх талаар аж ахуй нэгж байгууллагууд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.  Шалгалтын явцад нийт 1469 зөрчлийг илрүүлж, байгууллагын удирдлагад хугацаатай албан даалгаврыг хүргүүлж, алдаа зөрчлийг аяны хугацаанд арилгах шаардлага тавьсан байна. Нийслэлийн тээврийн газар тус аяныг нийтийн тээврийн үйлчилгээнд хэвшээд байгаа стандартаа биелүүлдэггүй, дүрэм журам зөрчсөн,  ёс зүйн дутагдал гаргадаг буруу хэвшмэл байдлыг засах, үүргийг нь биелүүлэх, аяны дараа жолоочийн буруугаас үүдэлтэй осол аваарыг тодорхой хувиар бууруулах  зорилт тавин ажиллаж  байна. Аян эхлэхээс өмнөх болон эхэлснээс хойшхи арав хоногийг харьцуулахад:

  • Өглөөний эх авалтын тасралт хоцролт буурсан
  • Оройн буултын тасралт хоцролт буурсан
  • Автобусны гадна дотно цэвэрлэгээ өнгө үзэмж сайжирсан
  • Аж ахуй нэгж байгууллагын дотоод зохион байгуулалт сайжирсан
  • Санал гомдолын тоо буурсан гэх мэт сайшаалтай үзүүлэлтүүд гарсан байна.
Мөн аяны хүрээндээ өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 28-нд нийт аж ахуй нэгж байгуулагуудын хүний нөөц болон бичиг хэргийн ажилтнуудад сургалт зохион байгуулав.

Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №005

0 comments:

Post a Comment