
Баянгол дүүргийн Цэргийн штабыг төлөөлөн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, мөн монгол цэргийн баяраар ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан "Дөл" тоглолтын аваргууд автомашингүй өдрийн үйл ажиллагааг чимсэн юм. Мөн Биеийн тамир, спортын хорооныхон шатар, даам, олс таталтын тэмцээнийг иргэдийн дунд зохион байгуулж, харин Эрүүл мэндийн нэгдлийнхэн идэвхитэй хөдөлгөөнтэй байхыг уриалан нийтийн гимнастик зохион байгууллаа. Мөн эрчим хүчинд хэмнэлттэй, бүрэн шаталттай зуухны захиалга авч, Хөдөлмөрийн хэлтэсийнхэн аж ахуй нэгжүүдэд зарим ажил горилогчийг зуучлах зэрэг олон сайшаалтай үйл явдал энэ үеэр өрнөв.
Автомашингүй өдрийн энэхүү арга хэмжээг Баянгол дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, Засаг даргын Тамгын газрын дарга М.Бадрах нар удирдан зохион байгуулж, тус дүүргийн Засаг дарга Д.Оросоо нээж үг хэлсэн юм.
Г.ДАРЬ

0 comments:
Post a Comment