Friday, March 29, 2013

Хүнсний хуулийн хэрэгжилтийн талаар ярилцана

Хүнсний хуулийн хэрэгжилтийн талаар ярилцана

"Хүнсний аюулгүй байдлын тухай хууль" энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Өнөөдөр "Хүнсний аюулгүй байдлыг хэрхэн баталгаажуулах вэ" дугуй ширээний ярилцлага Хэвлэлийн хүрээлэнд болох гэж байна.

Уулзалтад Шадар сайдын ахлах зөвлөх Н.Батсуурь, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйлдвэрлэл үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа болон олон талт эх сурвалжууд оролцон төр хүнсний аюулгүй байдлыг хангах стратегийн ямар бодлого барьж байгаа, хуулийн хэрэгжилт бодит амьдралд биелэлээ олох уу, хувийн хэвшлийнхний үүрэг оролцоо ямар байх, хуулийн мэдээлэл сурталчилгааг хэн хийх, хэрэгжилтийг хэрхэн хянаж, яаж хариуцлага тооцох зэрэг асуудлаар ярилцана.

М.НАРАН


0 comments:

Post a Comment