Saturday, March 30, 2013

Богдын музей үнэгүй үйлчилнэ

Богдын музей үнэгүй үйлчилнэ

49 минутын өмнө

Богд хааны музей, "National Geographic Mongolia" сэтгүүлтэй хамтран "Музей үзэх гэр бүлийн өдрүүд" нэртэй арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ арга хэмжээний хүрээнд амралтын өдрүүдэд хүүхдүүдэд үнэгүй үйлчлэхээр болжээ.
 
Богд хааны музей өнөөдөр, маргааш хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Учир нь тус музей "National Geographic Mongolia" сэтгүүлтэй хамтран "Музей үзэх гэр бүлийн өдрүүд" нэртэй арга хэмжээ зохион байгуулж байгаа нь амралтын өдөр хүүхдүүд чөлөөт цаг заваа зөв болосон өнгөрөөх, түүхийн бүтээлээс танилцаж, мэдлэгт нь нэмэр болгох зорилгоор Богд хааны музейг сонгосон гэж зохион байгуулагчид хэлж байна. Хүүхдүүдээс гадна Үндэсний газар зүйн нийгэмлэгийн гишүүдэд ч төлбөргүйгээр үйлчлэх гэнэ. Мөн ирэх дөрөвдүгээр сарын 4-6-ны өдөрүүдэд "Музей үзэх гэр бүлийн өдрүүд" арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment