Дахин төлөвлөлтийн төслийг 18 нэгж хэрэгжүүлнэ

Урилгын дагуу дахин төлөвлөлтийн 12 байршил дээр төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ 32 аж ахуй нэгж байгууллага 52 төслийн санал ирүүлсэн юм. Төслийн удирдах хороо 03 сарын 27-ны өдрийн хурлаар төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын явцтай танилцан, эхний ээлжийн сонгон шалгаруулалтыг хийж олон нийтэд нээлттэйгээр зарлалаа. Гэр хороолын дахин төлөвлөлтийн 12 багц байршилд дараахи 18 компани төслийг хэрэгжүүлэн их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын нэрс:
- Моннис групп
- Пума ххк
- "Бодо инвест"
- Эко констракшн
- "Гранд лайн"
- Заг ххк
- "ЧММ" ххк
- "Цэлмэг ази" Констракшн ххк
- "Асар өргөө" ххк
- "Гангар" инвест ххк
- "Баганат өргөө" ххк
- "Буурал сутай" ххк
- "Жиди" ххк
- "Бэрэн" групп
- "Өндөр буянт" холдинг
- "Хера холдинг"ххк
- "Бүрд холдинг" ххк
- "SB холдинг" ххк

0 comments:
Post a Comment