Мөнгө угаасан Белорусийн иргэнийг шалгаж байна
Шалгалтын явцын талаар ТЕГ-ын эх сурвалжаас тодруулахад,
-"Энэ хэргийг шалгахад сэжигтэн нь их хэмжээний мөнгөтэй тэнцэх ам.долларыг ОХУ-ын арилжааны банкнаас манай улсын нэгэн банкаар дамжуулан оруулж ирсэн байдаг. Тиймээс ОХУ-ын Москва хот дахь хууль хяналтын байгууллагад Александр Сергеевич Соловьевийн хил дамнуулан мөнгө угаасан шалтгаан, мөнгөний эх үүсвэр, нөхцөлийг шалгах албан даалгавар илгээгээд байгаа. Энэ даалгаврын дагуу ОХУ-аас хэргийг шалгаж мөрдөн байцаалт явуулсны дагуу хариу мэдээллийг ирүүлэх юм. Мөн ОХУ-аас албан даалгаврын хариу ирмэгц мөнгө угаалцсан байж болзошгүй банкны талаархи мэдээлэл тодорхой болж, мөнгө угаахад оролцсон байж болзошгүй банкыг дахин шалгах байх" гэлээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар А.С.Соловьев нь манай улсад "Казмонконтакт" тэргүүтэй таван охин компани байгуулж, нилээд ашиг орлоготой ажиллах болсоор долоон жилийн нүүр үзэж байгаа гэнэ. А.С.Соловьевийн нэр дээрхи компаниудын эзэмшилд Баян-Өлгий, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймагт байрлах томоохон хайгуулын лиценз бүхий орд газрууд ч байдаг бололтой.
Д.ЖАРГАЛ
0 comments:
Post a Comment