"Цэвэр агаар" сангийн захирал, ажилтнуудыг цагдан хорьжээ
"Цэвэр агаар" сангийн захирал Н.Хүрэлсүх, тус сангийн ерөнхий нягтлан бодогч М.Хулан, туслах нягтлан А.Болдмаа нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлжээ. Тэднийг бусдад авлига өгсөн, авсан, үгсэн хуйвалдаж, сангийн их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт сэжигтнээр татан, өнгөрсөн пүрэв гаригт буюу өнгөрсөн тавдугаар сарын 28-нд ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
"Цэвэр агаар" санд улсаас төсөвлөдөг их хэмжээний мөнгө, төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн мөнгөнөөс их хэмжээний мөнгө хувийн байгууллага, иргэний дансанд хууль бусаар шилжсэн байсан тул Авлигатай тэмцэх газраас Н.Хүрэлсүх нарт эрүүгийн хэрэг үүсгэн, саатуулан шалгахаар болжээ.
Д.ЖАРГАЛ
0 comments:
Post a Comment