Friday, June 28, 2013

Mэргэжлийн сургалтын төгсөлт болно

БНСУ-д ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд "Монгол дахь Солонгос компаниудын ажлын байрны хэрэгцээнд нийцүүлсэн мэргэжлийн сургалт" энэ сарын 3-наас эхлэн явагдлаа. Энэ удаагийн мэргэжлийн сургалт нь цахилгаан гагнуурчин, экскаваторын операторчин, хүнд машин механизмын операторчин чиглэлээр явагдаж нийт 100 хүн сургалтанд хамрагдав. Энэхүү сургалт нь БНСУ-ын Аж Үйлдвэрийн Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх Газрын санхүүжилтээр явагдсан бөгөөд тус улсад ажиллаж байсан иргэдийг мэргэжлийн сургалтанд үнэ төлбөргүй хамруулж, мэргэжлийн үнэмлэхтэй болгон, ажлын байранд зуучласнаар нутаг буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой юм. Сургалтанд хамрагдсан иргэдэд сертификат гардуулах ёслол өнөөдөр 11 цагаас Хан-дүүрэгт байрлах Механик Инженерийн сургуулийн 102 тоотод болох юм. Төгсөлтийн баярт БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь суурийн төлөөлөгч Чой Ху Ёнг, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал Чойноров, Хөдөлмөрийн төв бижрийн захиргааны албаны дарга Мөнхмаа нар оролцож, амжилттай төгсөгчдөд сертификат, мэргэжлийн үнэмлэх гардуулна.

Мөн тус үйл ажиллаганааны үеэр БНСУ-ын компаниудын ажил олгогч нар оролцож, ажлын байрын танилцуулга хийн төгсөгчидтэй ажлын ярилцлага хийх юм байна.

Ч.БОЛ


0 comments:

Post a Comment