Хүн амын тооллогын олон улсын бага хурлаар Хүн ам, орон сууцны 2010 он орчмын тооллогын дэлхийн хөтөлбөрийн үнэлгээтэй танилцахаас гадна хүн ам, орон сууцны 2010 он орчмын тооллогын туршлага, тооллогын дүн шинжилгээ, мэдээллийн хэрэглээ, мэдээлэл тархаалт, тооллогод шинэ технологи ашиглаж буй болон тооллогын туршлага, анхаарах асуудлууд гэсэн үндсэн зургаан сэдвээр салбар хуралдаан болж байна.
Монгол Улсын Их Хурлын НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ хурлын үеэр "улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй мэдээллийн хэрэгцээ шаардлагыг найдвартай хангаж, хүн амын өсөлт, эдийн засаг, нийгмийн үзэгдлүүдийн өөрчлөлтийг бодитой мэдэрч цаг тухайд нь тусгадаг байхад статистикийн байгууллагын үүрэг, хариуцлага улам бүр өсөн нэмэгдэж байна. Улс орнуудад хүн амын талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх болон тархаах чадавхийг бэхжүүлэхэд нь чиглэсэн санал санаачлагуудыг хэрэгжүүлэхэд энд хуран цугларсан та бүхний хүчин чармайлт ихээхэн чухал байх болно" хэмээн онцолсон юм.
У.БОЛОР
0 comments:
Post a Comment