Friday, June 28, 2013

Эмч мэргэжилтнүүдэд зориулсан хөдөлмөрийн яармаг болно

Эмч мэргэжилтнүүдэд зориулсан хөдөлмөрийн яармаг болно

Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг "Хүний их эмч" мэргэжлээр төгсөгчдөд зохиулсан "Хөдөлмөрийн яармаг"-ийг энэ сарын 28-ны өдрийн 11:00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр зохион байгуулна.

Энэхүү яармаг нь төгсөгчдөд ажлын байрны талаарх мэдээллийн ил тод, шуурхай байдлаар нэг цэгээс хүргэх, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд, сум дундын эмнэлгүүдийн үйл ажиллагааг сурталчилах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогыг танилцуулах чухал ач холбогдолтой юм.

Тус хөдөлмөрийн яармагт ЭМЯ, ЭМХТ, НЭМГ, МӨАУМХ зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцох бөгөөд ЭМЯ-наас хүний нөөцийн бодлого, холбогдох хууль журам танилцуулна. Мөн нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлгүүд болон хөдөө орон нутагт дутагдалтай ажлын байрны талаарх мэдээллийг хүргэх аж.

Т.МАША

0 comments:

Post a Comment