Tuesday, June 25, 2013

Сонгогчид 1199-өөс байршлаа лавлаж болно

Сонгогчид 1199-өөс байршлаа лавлаж болно

3 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр зөөврийн хайрцгаар санал авахаар эхэлсэн. Албан ёсны санал хураалт өнөөдөр 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Улсын хэмжээнд нийт 1.856190 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдээд байна. Харин зөөврийн хайрцагаар 24022 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд зөөврийн хайрцагаар өчигдөр 09.00-20.00 цагийн хооронд санал авч дууссан. Нийслэлийн сонгогчид санал өгөх хэсгийн хороо, байршлаа 1199 тусгай дугаарын утсаар лавлаж болох юм байна. Энэхүү тусгаар дугаар хэсгийн хороодын байршил болон бусад мэдээллийг сонгогчдод өгөхөөр ажиллаж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment