Sunday, May 5, 2013

Лениний музейн маргааныг энэ сарын 9-нд хэлэлцэнэ

Лениний музейн маргааныг энэ сарын 9-нд хэлэлцэнэ

Лениний музейн өмчлөлтэй холбоотой маргааныг Нийслэлийн шүүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд хэлэлцэж, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцэх шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу Лениний музейн барилгын өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх шүүх хурал тавдугаар сарын 9-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болох тухай ССАЖЯ-наас мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн сарын 10-нд Нийслэлийн шүүхэд Төрийн өмчийн хорооны нэхэмжилсний дагуу одоогоор МАН-ын ашиглаж буй Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан болж, музейн өмчлөлийн маргааны асуудлыг хэлэлцсэн юм. Шүүх хуралдаанаар Төрийн өмчийн хорооны музейн барилгыг зориулалтаар ашиглах тухай хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Лениний музейг МАН-ын өмч мөн гэсэн 1997 оны Нийслэлийн шүүхийн шийдвэрийг үүгээр хүчингүй болгож, өмчлөлийн маргааныг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болсон билээ.

У.БОЛОР

0 comments:

Post a Comment