
Мэдээллийн News агентлагаас долоо хоног тутмын Хураангуй товчоон-NEWS WEEK сонин эрхлэн гаргаж, 20 мянган хувь хэвлэн орон даяар түгээж байгаа билээ. Монголд хамгийн олон хувь хэвлэгдэж байгаа сониныхоо 10 дахь дугаарыг бид танд хүргэж байна. Манай сонин уламжлал ёсоор долоо хоногийн онцлох үйл явдлаар МАН Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийг тодруулсныг онцолж байна. Өнгөрөгч бямба гаригийн шөнө хүртэл хуралдан нэр дэвшигчээ тодруулсан МАН-ын Бага хурлын талаарх мэдээллийг бид онцоллоо. Мөн АТГ-аас УИХ-ын гурван гишүүн оролцсон зөрчил илрүүлсэн мэдээллийг анхлан хүргэж байна. Томилолтын зардлаа давхардуулан хэрэглэсэн гэх ийм зөрчилд одоогийн байдлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 55 байцаагч нэр холбогдоод байгаа аж.
Мөн манай сониноос уламжлал ёсоор өнгөрөгч долоо хоногийн гол үйл явдлуудын талаарх тойм, энэ долоо хоногт болох анхаарал татах асуудлуудын талаар болон долоо хоногийн өрнө, дорны зурхай, сошиал ертөнцийн сонин хачин зэрэг сонирхолтой мэдээллүүдийг үзэх боломжтой.
Дашрамд сануулахад, Хураангуй товчоо-News week сониныг МИАТ, Монголиан айрлайнс компанийн бүх нислэг, Төрийн ордны шуудангийн хайрцаг, "Модерн номадс" зоогийн газрын бүх салбарууд, "Номин" хүнсний дэлгүүрийн сүлжээ, нийслэл хотын сонин худалдаалах цэг, бүх яамдын хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой.
Харилцах утас: 99049247, 91111064, 99994952
0 comments:
Post a Comment